Эрчим хүчний гудамжийг хэсэгчлэн хаана

2020 оны 06-р сарын 26 өдөр, 15 цаг 42 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
_20200626024935

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын 2020 оны томоохон шинэчлэлийн ажил болох Ажилчны гудамжнаас Сонсголонгийн авто зам хүртэлх буюу “Эрчим хүчний гудамж”-ны 6 км авто замын хөдөлгөөнийг шат дараатайгаар хэсэгчлэн хааж, шинэчлэлтийн ажлыг гүйцэтгэхээр төлөвлөөд байна.

Нийслэлийн баруун бүсийн үйлдвэрийн хөдөлгөөний эрчим ихтэй тус замын 1-р хэсэг буюу “Ажилчны гудамжны уулзраас Хөсөг трейд хүртэл 385у/м авто зам”-ыг 2020 оны 06 дугаар сарын 28-наас 7 дугаар сарын 10-ны  хооронд хааж,  зорчих хэсгийн шинэчлэлтийн ажлыг гүйцэтгэх тул тээврийн хэрэгсэл эзэмшигч та бүхэн туслах гудамж замуудыг сонгон хөдөлгөөний аюулгүй байдлаа ханган хөдөлгөөнд оролцоно уу. Гүйцэтгэгчээр Улаанбаатар Зам засвар, арчлалтын газар ОНӨААТҮГ.

Авто замыг шат дараатайгаар хэсэгчлэн хаах хуваарь

Д/д Хэсэг Байршил Хаах урт

/у/м/

 

Хаах

Хугацаа

/сар/

 

1 1-р хэсэг Ажилчны гудамжны уулзараас Хөсөг трэйд хүртэл 385 06.28-07.10
2 2-р хэсэг Хөсөг трейдээс Гудамж төслийн шинээр баригдсан авто замын уулзвар хүртэл 315 07.16-07.28
3 3-р хэсэг Гудамж төслийн шинээр баригдсан авто замын уулзвараас Говь 2 -ын баруун урд уулзвар хүртэл 480 07.29-08.07
4 4-р хэсэг Говь 2 -ын баруун урд уулзвараас Улаанбаатар БҮК ХК-ийн баруун талын үерийн далан хүртэл 900 08.08-08.23
5 5-р хэсэг Улаанбаатар БҮК ХК-ийн баруун талын үерийн далангаас Шунхлай ШТС хүртэл 920 08.24-09.08

НИЙСЛЭЛИЙН АВТО ЗАМЫН ХӨГЖЛИЙН ГАЗАР

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх