СЕХ: Сонгогдсон гишүүдийн 82.8 хувь буюу 63 нь эрэгтэй, 17.1 хувь буюу 13 нь эмэгтэй байна

2020 оны 06-р сарын 26 өдөр, 14 цаг 58 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
УИХ

 Монгол Улсын Их Хурлын найм дахь удаагийн сонгууль нь Монгол Улсын Үндсэн хууль, Сонгуулийн төв байгууллагын тухай хууль, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль, Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хууль бусад хууль тогтоомжид бүрэн нийцсэн, хуулийн дагуу хүчин төгөлдөр болсон гэж Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо үзэж байна.

УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийг хууль эрх зүйн шинэ орчинд олон мандаттай томсгосон тойргоор зохион байгууллаа.

Энэ удаагийн сонгуулийг нутаг дэвсгэрийн хэмжээнд аймаг, нийслэлийн 21 сонгуулийн хороо, сум дүүргийн 337 сонгуулийн хороо, 2070 хэсгийн хороо, мэдээллийн технологийн 27 баг зохион байгуулж, нийт 35772 төрийн албан хаагч ажиллалаа.

Улсын бүртгэлийн ерөнхий газар сонгогчдын нэрсийн жагсаалтыг үйлдэх, шилжилт хөдөлгөөнийг бүртгэх, нягтлан шалгах, давхардлыг арилгах ажлыг зохион байгуулж, нэгдсэн удирдлагаар ханган ажиллав.

Сонгууль зохион байгуулах үйл ажиллагааны явцад коронавируст  халдвараас урьдчилан сэргийлэх журмыг Улсын онцгой комисс, Эрүүл мэндийн яам, Онцгой байдлын ерөнхий газартай хамтран мөрдүүлж зохион байгууллаа.

Хуулиа дээдлэн хоёргүй сэтгэлээр хонон өнжин зүтгэсэн нийт төрийн албан хаагчиддаа баярлалаа.

Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуульд 13 нам, 4 эвсэл, 121 бие даагч нийт 606 нэр дэвшигч бүртгүүлж хуулийн хугацаанд сонгуулийн сурталчилгаагаа хийлээ.

2020 оны 6 дугаар сарын 24-ний өдөр болсон санал хураалт аянга цахилгаантай, аадар бороотой, үер устай мөн өндөржүүлсэн бэлэн байдлын амаргүй нөхцөлд болсон хэдий ч сонгуулиа амжилттай зохион байгууллаа.

2020 оны 6 дугаар сарын 23-ны өдөр зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар 20931 сонгогч саналаа өгөх хүсэлт гаргаж 19956 сонгогч буюу 95.34 хувь нь зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар саналаа өгсөн.

Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуульд Монгол Улсын сонгуулийн эрх бүхий 2003969 иргэн саналаа өгөхөөр нэрийн жагсаалтад бүртгэгдсэнээс 1475895 нь буюу сонгогчдын 73.65 хувь нь сонгуульд оролцож саналаа өгсөн байна.

2000 оноос хойш явагдсан сонгуулиудаас хамгийн өндөр ирцтэй сонгууль боллоо.

Сонгуульдаа идэвхитэй, өндөр ирцтэй оролцсон ард иргэддээ баярлалаа.

 Санал хураалт дууссаны дараа нийт 2070 хэсгийн хорооноос 846-н хэсгийн хороонд буюу 41 хувьд нь гар аргаар хяналтын тооллого хийсэн бөгөөд санал тоолох төхөөрөмжөөс гарсан дүн зөрүүгүй байна.

  Энэ удаагийн сонгуулийг ОХУ-ын “Монголия сегодня”, БНХАУ-ын “Жинь Мин Жи Бао Синхуа”, БНСУ-ын “Бреак Ньюс Кореа”, Катарын “Аль жазир” зэрэг гадаад орны хэвлэл мэдээллийн байгууллага болон Монгол Улсын хэвлэл мэдээллийн байгууллагуудын 300 гаруй сэтгүүлчид сурвалжиллаа.

Сонгуулийн үйл явцын талаарх мэдээ мэдээллийг ард иргэддээ цаг алдалгүй, шуурхай мэдээллэж ажилласан сэтгүүлчиддээ баярлалаа.

 Мөн энэ удаагийн сонгуулийг АНУ, Австрали, Япон, Англи, Энэтхэг улсын ажиглагчид, сонгуульд оролцож буй нам, эвсэл, бие даан нэр дэвшигчээс томилогдсон 300 гаруй мянган ажиглагчид хэсгийн хороодод бүртгүүлэн, санал авах байруудад ажиглалт хийлээ.

Улсын Их Хурлын энэ удаагийн сонгуульд МАН-62, Ардчилсан нам 11, Та бидний эвсэл 1, Зөв хүн электорат эвсэл 1, бие даагч 1 тус тус Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсон дүн гарлаа.

Сонгогдсон гишүүдийн 82.8 хувь буюу 63 нь эрэгтэй, 17.1 хувь буюу 13 нь эмэгтэй байна.

Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооны 2020 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн хуралдаанаар санал хураалтын дүнг нэгтгэж, тойрогт хамгийн олон санал авсан мандатын тоотой тэнцүү нийт 76 нэр дэвшигчийг Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсонд тооцож, Монгол Улсын Их Хурлын гишүүний үнэмлэх олгохоор шийдвэр гаргалаа.

Ард иргэдийнхээ сонголтыг хүндэтгэж, сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрч мэдэгдэл хийсэн нам, эвсэл, нэр дэвшигчиддээ баярлалаа.

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3, 74.5-д тус тус заасны дагуу Монгол Улсын Их Хурлын гишүүний үнэмлэхийг 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдөр Төрийн ордонд олгох бөгөөд, сонгуулийн дүнг Монгол Улсын Ерөнхийлөгч болон Монгол Улсын Их Хуралд өргөн барина.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН 2020 ОНЫ СОНГУУЛИЙН ДҮНГИЙН МЭДЭЭЛЭЛ
Тойргийн дугаар Манда-тын тоо Аймаг, дүүр-гийн нэр Нэр дэвшүүлсэн субъект Нэр дэвшигчийн                                    эцэг /эхийн/ нэр, өөрийн нэр Нэр дэвшигчийн
төлөө өгсөн
саналын
тоо хувь
1 1 3 Архангай Монгол Ардын Нам Ёндонпэрэнлэйн БААТАРБИЛЭГ 21849 48.08
2 Монгол Ардын Нам Жамъянгийн
МӨНХБАТ
21478 47.26
3 Монгол Ардын Нам Ганзоригийн
ТЭМҮҮЛЭН
20204 44.46
4 2 3 Баян-Өлгий Монгол Ардын Нам Хавдисламын БАДЕЛХАН 23379 46.81
5 Монгол Ардын Нам Телуханы
АУБАКАР
22662 45.37
6 Ардчилсан Нам Буланы
БЕЙСЕН
22448 44.94
7 3 3 Баянхонгор Монгол Ардын Нам Гомбожавын ЗАНДАНШАТАР 24029 53.06
8 Ардчилсан Нам Дашдондогийн
ГАНБАТ
21427 47.31
9 Ардчилсан Нам Амгалангийн АДЪЯАСҮРЭН 19076 42.12
10 4 2 Булган Монгол Ардын Нам Цогт-Очирын АНАНДБАЗАР 15624 52.99
11 Монгол Ардын Нам Жадамбын
БАТ-ЭРДЭНЭ
14305 48.52
12 5 2 Говь-Алтай Монгол Ардын Нам Бямбасүрэнгийн
ЭНХ-АМГАЛАН
14801 52.18
13 Монгол Ардын Нам Шатарбалын РАДНААСЭД 14235 50.19
14 6 2 Дундговь, Говьсүмбэр Монгол Ардын Нам Сүхбаатарын
БАТБОЛД
14091 50.23
15 Монгол Ардын Нам Гомпилдоогийн МӨНХЦЭЦЭГ 10175 36.27
16 7 2 Дорнод Монгол Ардын Нам Хаянгаагийн БОЛОРЧУЛУУН 16798 46.55
17 Монгол Ардын Нам Цэдэвийн
СЭРГЭЛЭН
16245 45.02
18 8 2 Дорноговь Монгол Ардын Нам Борхүүгийн ДЭЛГЭРСАЙХАН 21238 67.49
19 Монгол Ардын Нам Төмөртогоогийн ЭНХТҮВШИН 17411 55.33
20 9 2 Завхан Монгол Ардын Нам Цэдэндамбын ЦЭРЭНПУНЦАГ 18828 49.63
21 Монгол Ардын Нам Балжиннямын БАЯРСАЙХАН 14350 37.83
22 10 3 Өвөрхангай Монгол Ардын Нам Содномын
ЧИНЗОРИГ
32808 61.62
23 Монгол Ардын Нам Дуламдоржийн ТОГТОХСҮРЭН 30020 56.39
24 Монгол Ардын Нам Гочоогийн
ГАНБОЛД
23560 44.25
25 11 2 Өмнөговь Монгол Ардын Нам Нанзадын НАРАНБААТАР 15929 49.64
26 Ардчилсан Нам Дашдэмбэрэлийн
БАТ-ЭРДЭНЭ
15239 47.49
27 12 2 Сүхбаатар Ардчилсан Нам Жамбын
БАТСУУРЬ
19451 58.88
28 Ардчилсан Нам Наянтайн
ГАНИБАЛ
17395 52.65
29 13 3 Сэлэнгэ Монгол Ардын Нам Жаргалтулгын ЭРДЭНЭБАТ 22865 46.61
30 Монгол Ардын Нам Чинбатын
УНДРАМ
22583 46.04
31 Монгол Ардын Нам Дамдинсүрэнгийн ӨНӨРБОЛОР 19412 39.57
32 14 3 Төв Монгол Ардын Нам Жигжидийн
БАТЖАРГАЛ
18531 42.32
33 Ардчилсан Нам Цэвэгдоржийн
ТУВААН
16125 36.82
34 Монгол Ардын Нам Нямаагийн
ЭНХБОЛД
15842 36.18
35 15 3 Увс Ардчилсан Нам Одонгийн
ЦОГТГЭРЭЛ
26644 61.00
36 Монгол Ардын Нам Чимэдийн ХҮРЭЛБААТАР 22562 51.65
37 Монгол Ардын Нам Баттогтохын ЧОЙЖИЛСҮРЭН 21378 48.94
38 16 3 Ховд Ардчилсан Нам Ширнэнбаньдын АДЬШАА 22549 52.30
39 Ардчилсан Нам Бөхчулууны ПҮРЭВДОРЖ 18578 43.09
40 Монгол Ардын Нам Сандагийн
БЯМБАЦОГТ
18464 42.83
41 17 3 Хөвсгөл Монгол Ардын Нам Цэрэнпилийн ДАВААСҮРЭН 33783 54.08
42 Монгол Ардын Нам Лхагвын
МӨНХБААТАР
29351 46.98
43 Монгол Ардын Нам Лувсанцэрэнгийн
ЭНХ-АМГАЛАН
27931 44.71
44 18 3 Хэнтий Монгол Ардын Нам Ухнаагийн
ХҮРЭЛСҮХ
25356 71.01
45 Монгол Ардын Нам Лувсаннамсрайн
ОЮУН-ЭРДЭНЭ
25169 70.48
46 Монгол Ардын Нам Бадмаанямбуугийн
БАТ-ЭРДЭНЭ
19887 55.69
47 19 3 Дархан-Уул Монгол Ардын Нам Болдын
ЖАВХЛАН
24026 53.28
48 Монгол Ардын Нам Гонгорын
ДАМДИННЯМ
22347 49.56
49 Монгол Ардын Нам Баагаагийн
БАТТӨМӨР
19824 43.96
50 20 3 Орхон Монгол Ардын Нам Дамбын
БАТЛУТ
22621 49.52
51 Бие даан нэр дэвшигч Норовын
АЛТАНХУЯГ
19595 42.90
52 “ТА БИДНИЙ ЭВСЭЛ”
/МАХН-ИЗНН-МУНН/
Сайнхүүгийн ГАНБААТАР 17034 37.29
53 21 2 Багануур, Багахангай, Налайх Монгол Ардын Нам Сайнбуянгийн АМАРСАЙХАН 21969 68.66
54 Монгол Ардын Нам Цэндийн
САНДАГ-ОЧИР
15576 48.68
55 22 2 Баянзүрх дүүрэг Монгол Ардын Нам Баттөмөрийн
ЭНХБАЯР
36364 45.08
56 Монгол Ардын Нам Батсүхийн САРАНЧИМЭГ 25228 31.28
57 23 3 Баянзүрх дүүрэг Монгол Ардын Нам Жигжидсүрэнгийн ЧИНБҮРЭН 41004 52.58
58 Монгол Ардын Нам Хүрэлбаатарын БУЛГАНТУЯА 35472 45.49
59 Монгол Ардын Нам Энхтайваны
БАТ-АМГАЛАН
30870 39.59
60 24 3 Сүхбаатар дүүрэг Монгол Ардын Нам Дамдины
ЦОГТБААТАР
25333 39.43
61 Монгол Ардын Нам Цэндийн
МӨНХ-ОРГИЛ
23637 36.79
62 Монгол Ардын Нам Цэрэнжамцын
МӨНХЦЭЦЭГ
20584 32.04
63 25 3 Чингэлтэй дүүрэг Монгол Ардын Нам Төмөрбаатарын
АЮУРСАЙХАН
33356 48.28
64 Монгол Ардын Нам Мөнхөөгийн
ОЮУНЧИМЭГ
27339 39.57
65 Монгол Ардын Нам Жамъянхорлоогийн
СҮХБААТАР
23365 33.82
66 26 3 Баянгол дүүрэг Монгол Ардын Нам Хассуурийн
ГАНХУЯГ
50073 48.27
67 Монгол Ардын Нам Жамбалын
ГАНБААТАР
48624 46.87
68 Ардчилсан Нам Салдангийн
ОДОНТУЯА
27143 26.16
69 27 2 Сонгинохайрхан дүүрэг Монгол Ардын Нам Хишгээгийн
НЯМБААТАР
32962 56.65
70 Монгол Ардын Нам Бадарчийн
ЖАРГАЛМАА
24867 42.74
71 28 3 Сонгинохайрхан дүүрэг Монгол Ардын Нам Ням-Осорын
УЧРАЛ
53651 65.54
72 Монгол Ардын Нам Долгорсүрэнгийн
СУМЪЯАБАЗАР
36785 44.94
73 Монгол Ардын Нам Пүрэв-Очирын
АНУЖИН
32031 39.13
74 29 3 Хан-Уул дүүрэг Монгол Ардын Нам Ганибалын
АМАРТҮВШИН
37476 42.11
75 Монгол Ардын Нам Даваажанцангийн
САРАНГЭРЭЛ
37457 42.09
76 “ЗӨВ ХҮН ЭЛЕКТОРАТ” эвсэл Тогмидын
ДОРЖХАНД
24449 27.47

МОНГОЛ УЛСЫН СОНГУУЛИЙН ЕРӨНХИЙ ХОРОО

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх