“Бэрэн металл ХХК” хандивын аянд нэгдлээ

2020 оны 06-р сарын 26 өдөр, 14 цаг 13 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
104267217_155547762747018_5407268089599068229_o

Орхон аймгийн Баян-Өндөр суманд жилд 10 мянган тонн ширэм гаргах хүчин чадалтай үйлдвэр, ган хайлах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажил явагдаж байгаа юм.

Өнөөдрийн байдлаар санхүүжилтээс шалтгаалан “Бэрэн металл ХХК”-ийн үйлдвэрүүдийн ажил үндсэндээ зогсоод байна.

Гэсэн хэдий ч улс орон, дэлхий нийтээрээ КОВИД-19 цар тахалтай тэмцэж байгаа энэ цаг үед нийгмийн хариуцлагынхаа хүрээнд Улсын Онцгой комисст хоёр мянган ширхэг N95 амны хаалтыг хандивлалаа.

Тус компанийн үйлдвэрүүд санхүүжилтийн асуудлаа шийдвэрлэн бүрэн хүчин чадлаар ажиллаад эхлэхэд бүтээгдэхүүний нэр төрлөө олшруулан шинэ төрлийн цувимал бүтээгдэхүүн, ширэм болон ган бэлдэцийг гадаадад гаргаж, экспортын чадавхийг нэмэгдүүлэх зорилт тавин ажиллаж байна гэж Монгол Улсын Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.