11385 хохирогчтой “ЖИ ТАЙМ”-ын хэргийн шүүх хуралдаан зарлагдлаа

2020 оны 06-р сарын 25 өдөр, 18 цаг 41 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
shuuh

Нийслэлийн прокурорын газраас 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан (Залилах) гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч Э.Оюунчимэгт холбогдох хэргийг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авсан.

“ЖИ ТАЙМ”-ын сүлжээний хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан 2020 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 09.00 цагт товлогдсон бөгөөд хохирогчдын нэрсийн жагсаалтыг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх гэсэн facebоok хуудас болон бусад сайтуудад байршуулж мэдээллийг хүргэж байна.

Мөн шүүх хуралдааныг ямар хэлбэрээр хохирогчдод хүргэх талаарх мэдээллийг 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдөр хэвлэл мэдээллийн хэрэгслээр хүргэх болно.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газар

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх