АНУ-Монгол Улсын хооронд хийгдсэн анхны нислэг Чингис хаан нисэх буудалд амжилттай газардлаа

2020 оны 06-р сарын 24 өдөр, 11 цаг 42 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
104493263_847021235707287_900457779162895004_n

Үндэсний агаарын тээвэрлэгч #МИАТ_ТӨХК нь Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу гадаад улсаас иргэдээ татан авах тусгай нислэгийг үйлдсээр байна. 2020 оны 6 дугаар сарын 23-ны өдөр АНУ-ын Сиэтл хотын Такома нисэх буудлаас хөөрсөн онгоц 6 дугаар сарын 24-ний 10:39 цагт 255 зорчигчтой эх орондоо газардлаа.

Уг нислэгийг үйлдэж байгаа Монгол Улсын JU-1021 бүртгэлийн дугаартай агаарын хөлөг анх 2013 оны 5 сарын 15-нд Сиэтл хот дахь Боингийн үйлдвэрийн Эверет нисэх буудлаас хөөрч Улаанбаатар хотын Чингис хаан олон улсын нисэх буудалд бууж байсан бол энэ удаа Америк-Монгол Улсын хооронд зорчигч тээвэр үйлдэж буй хамгийн анхны нислэг гэдгээрээ онцлог юм.

Зорчигчдын хувьд өндөр настан 72, жирэмсэн 3, бага насны хүүхэдтэй гэр бүл 44, өвчтэй 16, оюутан 65, хүндэтгэн үзэх бусад шалтгаантай 54 хүн байгаа юм. Иргэдийг ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Багабаян сувилал, Тоёоко Инн буудалд тусгаарлана.

Монгол, Америкийн хооронд анх удаа хийгдсэн энэхүү нислэгээр АНУ-д үзүүлж буй тусламжийн 60 мянган ширхэг хамгаалалтын өмсгөлийг хүргэсэн бол Сиэтл хотоос монгол иргэдээ авахын зэрэгцээ хууль бусаар хил даван зарагдаад байсан үлэг гүрвэлийн олдворыг тээвэрлэн ирж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.