ХӨСҮТ-өөс таван хүн эдгэрч, хоёр хүнээс халдвар илэрлээ

2020 оны 06-р сарын 23 өдөр, 12 цаг 51 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
104428768_1381388475387967_4200102000351980237_o

Коронавирусний тархалтын нөхцөл байдлын талаар ЭМЯ-наас өнөөдөр /2020.06.23/ ээлжит мэдээлэл хийлээ.

2020.06.22-нд ХӨСҮТ-ийн 2 лаборатори, ЗӨСҮТ болон Дархан-Уул аймгийн салбар 1 лабораторид нийт 426 шинжилгээ /PCR/ хийхэд 2 хүнд “Ковид-19” халдвар илэрчээ.

Үүнд:

– Нурсултан-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн 26, 31 настай /эрэгтэй, эмэгтэй/ 2 хүний давтан шинжилгээнд халдвар илэрсэн байна.

 Бусад шинжилгээ:

– Ажиглах байранд тусгаарлагдсан 181 хүн /давтан,
– ХӨСҮТ-д тусгаарлагдсан 22 хүн /давтан/,
– Цэргийн төв эмнэлэгт тусгаарлагдсан 21 хүн /давтан,
– Увс аймагт тусгаарлагдсан 6 хүн /давтан/,
– Тандалт судалгааны зорилгоор БЗД-ийн Өрхийн эүүл мэндийн төвүүдээс цуглуулсан 2 сорьц,
– Алтанбулаг боомтоор ирсэн ачаа тээврийн 19 жолооч,
– Дорноговь аймаг дахь ЗӨСҮТ-ийн явуулын лабораторид хийсэн /PCR/ ачаа тээврийн 175 жолоочийн шинжилгээнд халдвар илрээгүй байна.
– Орон нутгийн 17 чиглэлд галт тэргээр зорчсон 5000 гаруй хүнд тандалт, судалгаа хийж, асуумж авахад халдвар илрээгүй байна.
– ХӨСҮТ-д эмчлүүлж байсан таван хүн эдгэрч, дараагийн тусгаарлалт болох Энх-Саран сувилал руу шилжиж байна. ҮҮНД:
– ОХУ-ын Батлан хамгаалахын их сургуулийн оюутнууд болох 19-24 насны залуус байгаа бөгөөд эмчилгээний хугацаа 40 хоног үргэлжилжээ.
– Улсын хэмжээнд ажиглах байруудад нийт 2274 хүн тусгаарлагдаж байна.
– Гэрийн тусгаарлалтанд 732 хүн байгаа аж.
– ХӨСҮТ-д 106 хүн эмчилгээ, ажиглалт, тандалт, судалгаанд хамрагдаж байна.
– Монгол Улсад гаднаас зөөвөрлөгдөн орж ирсэн коронавируст “Ковид-19” халдварын нийт батлагдсан тохиолдол 215 байна. Үүнд:
– ХӨСҮТ-д эмчлүүлж эдгэрсэн 158 хүн байгаа бол, өдгөө эмчилгээ, ажиглалтад 57 хүн хамрагдаж байна.
– Биеийн байдал хөнгөн 51, хүндэвтэр оноштой зургаан хүн байгаа аж.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.