Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын талаар мэдээлэл хийж байна. /2020.06.20/
ХӨСҮТ-ийн ерөнхий кахирал Д.Нямхүү: Энэ сарын 19-нд 62 хүний сорьцонд шинжилгээ хийхэд сөрөг гарлаа. Өнөөдөр долоон хүн эдгэрч, ХӨСҮТ-өөс дараагийн тусгаарлалтад шилжлээ. Эдгэрсэн иргэдийн зургаа нь оюутан.
Ингээд халдвартай нь батлагдсан 204, эдгэрсэн 139 хүн байна. ХӨСҮТ-д 65 хүн эмчлүүлж байна гэв.