Алтанбулаг боомтоор ирсэн гурван жолоочоос халдвар илэрлээ

2020 оны 06-р сарын 19 өдөр, 12 цаг 06 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
103843237_2759693554143092_5103530959694531033_o

Коронавирусний тархалтын нөхцөл байдлын талаар ЭМЯ-наас өнөөдөр /2020.06.19/ ээлжит мэдээлэл хийлээ.

– 2020.06.18-нд ХӨСҮТ-ийн 2 лаборатори, Дархан-Уул аймгийн салбар 1 лабораторид нийт 339 шинжилгээ /PCR/ хийхэд гурван хүнд “Ковид-19” халдвар илэрсэн байна.
– Энэ нь Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтоор ирсэн ачаа тээврийн жолооч нар бөгөөд ОХУ, Беларусь, Монгол Улсын иргэд аж.
– 2020.06.18-нд Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн 266 иргэнээс авсан шинжилгээний хариу “СӨРӨГ” гарчээ.
– Сэжигтэй тохиолдлоор ХӨСҮТ-д тусгаарлагдсан 1 хүний шинжилгээний хариу ч мөн “СӨРӨГ” гарсан байна.

– Бусад шинжилгээ:
– ХӨСҮТ-д тусгаарлагдсан 23 хүн /давтан/,
– Дархан-Уул аймагт тусгаарлагдсан 11 хүн /давтан,
– Тандалт судалгааны зорилгоор Завхан, Увс аймаг болон Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэг, Өрхийн эүүл мэндийн төвүүдээс цуглуулсан 13 сорьц, шинжилгээнд халдвар илрээгүй байна.
– ХӨСҮТ-өөс өнөөдөр таван хүн эдгэрч, дараагийн тусгаарлалт руу шилжлээ.

– Монгол Улсад гаднаас зөөвөрлөгдөн орж ирсэн коронавируст “Ковид-19” халдварын нийт батлагдсан тохиолдол 204 байна.

ҮҮНД:
– ХӨСҮТ-д эмчлүүлж эдгэрсэн 132 хүн байгаа бол, өдгөө эмчилгээ, ажиглалтад 72 хүн хамрагдаж байна.
– Биеийн байдал хөнгөн 67, хүндэвтэр оноштой таван хүн байгаа аж.
– Улсын хэмжээнд ажиглах байруудад нийт 1719 хүн тусгаарлагдаж байна.
– Өчигдөр 297 хүн шинээр тусгаарлагдсан бол, 216 хүн гэрийн тусгаарлалтанд шилжжээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.