Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу ирэх долдугаар сард таван тусгай үүргийн нислэгээр гадны улс, орнуудаас ирэх иргэдээ татан авах ажиллагааг зохион байгуулах шийдвэрийг гаргалаа. Үүнд:
- 07 дугаар сарын 02-нд Сөүл,
- 07 дугаар сарын 05-нд Токио,
- 07 дугаар сарын 07-нд Сөүл,
- 07 дугаар сарын 09-нд Истанбул,
- 07 дугаар сарын 15-нд Сөүл /транзит/ хот руу нислэг үйлдэнэ.
Мөн БНХАУ-д байгаа нутаг буцах хүсэлтэй 164 иргэнийг ойрын хугацаанд Дорноговь аймгийн Замын-Үүд хилийн боомтоор татан авна гэж Улсын онцгой комиссын шуурхай штабаас мэдээллээ.