Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу Казакстан улсаас иргэдээ татан авах Нурсултан-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр 19:05 цагт “Чингис хаан” олон улсын нисэх буудалд газардлаа.
Тус онгоцоор 175 иргэн эх орондоо ирж байгаа бөгөөд иргэдийг ХӨСҮТ, ЦТЭ, “Вензоу”, “Мичид” зочид буудалд 21 хоног тусгаарлана гэж Улсынн онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ.