Аймаг, нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад 2020 оны 5 дугаар сард ажилгүй 6.1 мянган иргэн шинээр бүртгүүлж, бүртгэлтэй байсан 2.3 мянган иргэн ажилд зуучлагдан орж, 4.7 мянган иргэн ажил идэвхтэй хайхгүй байгаа шалтгаанаар бүртгэлээс хасагдсан байна.
Үүнээс Улаанбаатар хотод 2020 оны 5 дугаар сард нийт 2.4 мянган иргэн нийслэл, дүүргийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад шинээр бүртгүүлж, бүртгэлтэй байсан 924 иргэн ажилд зуучлагдан орсон байна.
Улсын хэмжээнд бүртгэлтэй ажилгүй иргэдийн 343 (1.7%) нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд байгаа бөгөөд 161 (46.9%) нь эмэгтэйчүүд байна.