АТГ ашиг сонирхлын зөрчилд хамаарах 46 гомдлыг шалгажээ

2020 оны 06-р сарын 10 өдөр, 13 цаг 36 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
avilga1

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2020 оны 6 дугаар сарын 2-4-ний өдрүүдэд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 46 гомдол, мэдээллийг шалгав.

Өнгөрсөн долоо хоногт 13 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэсэн бөгөөд эдгээрээс 3 нь зөрчилтэй болох нь тогтоогдож, 3 гомдолд ашиг сонирхлын зөрчил тогтоогдоогүй байна. Түүнчлэн харьяаллын дагуу 6 гомдлыг шилжүүлж, 1 гомдолд хариу өгч буцаасан байна. Одоогоор 33 гомдол шалгагдаж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх