2020.06.09-нд ХӨСҮТ-ийн 2 лаборатори, Зоонозын өвчин судлалын үндэсний төв болон Дархан-Уул аймгийн салбар лабораторид 358 шинжилгээ /PCR/ хийхэд халдвар илрээгүй байна. Тухайлбал:
-Тандалт судалгааны зорилгоор нийслэлийн Баянгол, Баянзүрх, Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлгээс цуглуулсан 12 сорьц,
-ХӨСҮТ-д тусгаарлагдсан 23 хүн /давтан/,
-Ажиглах байруудад тусгаарлагдсан 11 хүн /давтан/,
-Алтанбулаг боомтоор ирсэн ачаа тээврийн 24 жолооч,
-Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан 14 хүн /давтан,
-Сидней-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн 262 хүн,
-Тус нислэгт ажилласан нисэх бүрэлдэхүүн буюу экипаж, үйлчилгээний ажилтан зэрэг 12 хүний шинжилгээний хариу “СӨРӨГ” гарчээ.
-ХӨСҮТ-д эмчлүүлж байсан 2 хүн эдгэрч, өнөөдөр дараагийн тусгаарлалт буюу Энх-Саран сувилал руу шилжлээ.
-Эдгээр хүмүүс нь ОХУ-ын цэргийн дээд сургуулийн болон Алтанбулаг боомтоор ирсэн оюутнууд бөгөөд эмчилгээний хугацаа 25-27 хоног үргэлжилсэн байна.
-Монгол Улсад гаднаас зөөвөрлөгдөн орж ирсэн коронавируст “Ковид-19” халдварын нийт батлагдсан тохиолдол 194 байна.
-ХӨСҮТ-д эмчлүүлж эдгэрсэн 87 хүн байгаа бол, өдгөө эмчилгээ, ажиглалтад 107 хүн хамрагдаж байна.
– Эмчилгээнд хамрагдсан иргэдээс биеийн байдал хөнгөн 91, хүндэвтэр 16 хүн байна.
-Өнөөдрийн байдлаар, ХӨСҮТ-д 145 хүн эмчилгээ, хяналт, тандалт, шинжилгээнд хамрагдаж байна.
-Улсын хэмжээнд тусгаарлан ажиглах байруудад нийт 1882 хүн байна.
-Өчигдөр 58 хүн шинээр тусгаарлалтанд орсон бол, 187 хүн гэрийн тусгаарлалт руу шилжлээ.
-Нийслэлийн хэмжээнд гэрийн тусгаарлалтанд 389 хүн байна.
Эх сурвалж: #ЭМЯ