ХӨСҮТ-д эмчлүүлж байсан 10 оюутан эдгэрч, дараагийн тусгаарлалт руу шилжлээ

2020 оны 06-р сарын 09 өдөр, 12 цаг 03 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
103471428_2733758620069919_3659265989632071537_o

2020.06.08-нд ХӨСҮТ-ийн 2 лабораторид 20, Дархан-Уул аймгийн салбар лабораторид 20 шинжилгээ /PCR/ хийхэд халдвар илрээгүй байна.

-ХӨСҮТ-д тусгаарлагдсан 15 хүн /давтан/, Дорноговь аймгийн Замын-Үүд суманд тусгаарлагдсан 4 хүний шинжилгээнд халдвар илрээгүй байна.
-Сидней-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн 262 иргэнээс эрүүл мэндийн үзлэг, асуумжийн дагуу 2 хүнийг ХӨСҮТ-д тусгаарласан байна.
-Архаг хууч өвчтэй болон эмчилгээнд хамрагдсан эрсдэлт бүлгийн 15 хүнийг Цэргийн төв эмнэлэгт тусгаарлажээ.
-Бусад иргэнийг ажиглах байранд тусгаарласан байна.
-ХӨСҮТ-д эмчлүүлж байсан 10 оюутан эдгэрч, өнөөдөр дараагийн тусгаарлалт руу шилжлээ.
-18-25 насны эдгээр оюутны 4 нь эмэгтэй, 6 нь эрэгтэй. Мөн 5 нь ОХУ-ын цэргийн дээд сургуулийн оюутан, 5 нь Алтанбулаг боомтоор ирсэн оюутан аж.
-Монгол Улсад гаднаас зөөвөрлөгдөн орж ирсэн коронавируст “Ковид-19” халдварын нийт батлагдсан тохиолдол 194 байна.
-ХӨСҮТ-д эмчлүүлж эдгэрсэн 85 хүн байгаа бол, өдгөө эмчилгээ, ажиглалтад 109 хүн хамрагдаж байна.
– Улсын хэмжээнд тусгаарлан ажиглах байруудад нийт 1512 хүн байна.
-Нийслэлийн хэмжээнд гэрийн тусгаарлалтанд 399 хүн байна.

Эх сурвалж: #ЭМЯ

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.