Мотоциклын ослын улмаас 41 хүн амь насаа алджээ

2020 оны 06-р сарын 09 өдөр, 10 цаг 08 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
moto

2020 оны эхний 5 сарын байдлаар Мотоциклын ослын улмаас 41 хүний амь нас хохирсон байна. Үүнээс орон нутагт 39, нийслэлд 2 хүний амь нас хохирсон зам тээврийн осол бүртгэгдсэн байна. Мотоциклын жолооч нар замын хөдөлгөөнд оролцох үедээ ихэвчлэн хамгаалалтын малгай хэрэглэдэггүй, тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангаагүй, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, хурд хэтрүүлсэний улмаас осолд өртөж амь нас, эрүүл мэндээрээ хохирч байна. Иймд замын хөдөлгөөнд оролцогч та бүхэн өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангаж, хөдөлгөөндөө анхаарал болгоомжтой оролцоно уу гэж Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх