Аюулыг мэдрүүлэх гэрэлтэй каск зохион бүтээжээ

2020 оны 06-р сарын 08 өдөр, 16 цаг 47 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
_TGS1740

Эрдэнэт үйлдвэрийн цех, нэгжүүд дунд өрнөж байгаа аюулыг мэдрүүлэх төхөөрөмж зохион бүтээх уралдаанд Цахилгааны цехийн Телемеханикийн хэсгийн тохируулгын инженер Б.Баасанжав бүтээлээ танилцууллаа. Тэрбээр цахилгаан гүйдэлтэй орчинд аюулыг урьдчилан мэдрүүлэх гэрэлтэй каск зохион бүтээжээ. Хөдөлмөр хамгааллын хувцасны салшгүй хэсэг болох каскыг урд талд нь гэрэл асдаг болгосноор дуу чимээтэй орчинд гэрэл анивчих төдийд аюул эрсдлийг мэдэх боломжтой юм.

ХАБЭА-н хэлтсээс санаачлан зохион байгуулж байгаа энэхүү аюулыг мэдрүүлэх үзүүлэн төхөөрөмж бүтээх уралдаанд цех, нэгж бүр идэвхитэй оролцож, ажиллагчид ур ухаанаа уралдуулж байна. Ажлын байранд учирч болзошгүй  аюул эрсдэлээс урьдчилан сэргийлэх, аюулгүй ажиллагааны заавар журмыг чанд мөрдөх ач холбогдлыг илэрхийлэх аюулыг мэдрүүлэх төхөөрөмжийг өөрсдийн нөөц боломжид тулгуурлан зохион бүтээж байгаа бөгөөд нэг ширхэг гэрэлтэй каск бүтээхэд 10 минут зарцуулдаг болохыг зохион бүтээгч инженер хэлсэн. Эдгээр аюул мэдрүүлэх үзүүлэн төхөөрөмжийг ажлын байрны сургалт, дадлагын төхөөрөмж болгон ашиглах боломжтой юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх