Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр Улсын их дэлгүүрийн дээд давхарт гал гарсан тухай дуудлага 16:48 цагт Онцгой байдлын албанд иржээ.
Түймрийг унтраахаар Нийслэлийн онцгой байдлын газрын Гал түймэр унтраах хоёр ангийн 3 тасаг ажиллаж байна.
Гал гарсантай холбоотойгоор ойролцоох замын хөдөлгөөнийг хааж, ойр орчимд замын ачаалал нэмэгдэж, их хэмжээний утаа гарсанаас шалтгаалан үзэгдэх орчин хязгаарлагдаж байгаа тул хөдөлгөөнд оролцогч та бүхэн явганаар болон тээврийн хэрэгсэлтэйгээр тухайн замаар хөдөлгөөнд оролцохгүй байх, шаардлагатай тохиолдолд бусад замыг сонгон хөдөлгөөндөө анхаарал болгоомжтой оролцоно уу хэмээн Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.