ХӨСҮТ-д эмчлүүлж байсан нэг хүн эдгэрч, дараагийн тусгаарлалт руу шилжлээ

2020 оны 05-р сарын 25 өдөр, 11 цаг 51 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
100093124_2696125507166564_6089145370862944256_o

Коронавирусний тархалтын нөхцөл байдлын талаар ЭМЯ-наас өнөөдөр /2020.05.25/ ээлжит мэдээлэл хийлээ.

ХӨСҮТ-д эмчлүүлж байсан 1 хүн эдгэрч, өнөөдөр дараагийн тусгаарлалт руу шилжиж байна.
-Монгол Улсад гаднаас зөөвөрлөгдөн ирсэн коронавируст “Ковид-19” халдварын нийт батлагдсан 141 тохиолдол бүртгэгдээд байна.
-Түүнээс 33 хүн эдгэрч эмнэлгээс гарсан бол, өдгөө 108 хүн ХӨСҮТ-д эмчлүүлж байгаа юм.
-Мөн 17 хүн ажиглалт, хяналт, тандалт, судалгаа, шинжилгээнд хамрагдаж байна.
-ХӨСҮТ-ээс эдгэрч гарсан 33 иргэнээс 19 нь сувилалд, 4 нь гэрийн тусгаарлалтад байна.
-Мөн 10 хүний тусгаарлалтын хугацаа дууссан бөгөөд тэдний 4 нь гадаад улсын иргэд байна.
-2020.05.24-нд ХӨСҮТ-ийн 2 лаборатори, Дархан-Уул аймгийн салбар 1 лабораторид 22 шинжилгээ /PCR/ хийсэн байна. Тухайлбал:
-Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтоор ирсэн ачаа тээврийн жолооч нарын шинжилгээ,

– Тандалт, судалгааны зорилгоор цуглуулсан сорьцонд халдвар илрээгүй байна.
-Орон нутгийн 15 чиглэлд галт тэргээр зорчсон 5639 хүнд тандалт, судалгаа хийхэд сэжигтэй тохиолдол илрээгүй байна.
-Улсын хэмжээнд тусгаарлах байруудад 1141 хүн ажиглалт, хяналт, тандалт, судалгаанд хамрагдаж байна. Өчигдөр 5 хүн шинээр тусгаарлалтад орсон бол, 255 хүн гэрийн тусгаарлалтад шилжсэн байна.

Эх сурвалж: #ЭМЯ

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.