УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийг ирэх зургадугаар сарын 24-ний өдөр зохион байгуулна. Энэ удаагийн ээлжит сонгуульд улс төрийн 15 нам, дөрвөн эвсэл болон бие даагчид гээд нийт 647 нэр дэвшигч өрсөлдөхөө мэдэгдсэн.
Тэгвэл улс төрийн нам, эвслүүд Сонгуулийн ерөнхий хороонд нэр дэвшигчийнхээ нэрийг албан ёсоор хүргүүлсэн бөгөөд Сонгуулийн ерөнхий хороо ирэх мягмар /2020.05.26/ гаригт хууль, тогтоомжид нийцсэн нэр дэвшигчдийг зарлах юм.
Улмаар ирэх зургадугаар сарын 2-ны өдөр нэр дэвшигчдэд албан ёсоор батламжийг нь гардуулна. Улмаар батламжаа гардаж авсан нэр дэвшигчид сонгуулийн сурталчилгааны ажилдаа орох юм.