ХХААХҮЯ, МҮОНР-ийн 1961 оноос хойш тасралтгүй 59 дэх жилдээ зохион байгуулж буй “Таван эрдэнэ” нэвтрүүлгийн нэрэмжит шагнал болох “Алтан төлийн эзэн”-ээр Өмнөговь аймгийн 6 малчин өрх тодорсон юм.
Ханхонгор сумын уугуул Б.Улам-Өрнөхийн монголын үндэсний баялаг мал сүргээ өсгөн үржүүлэх, ашиг шимийг нь нэмэгдүүлэхэд оруулсан хувь нэмрийг үнэлж “АЛТАН ИШИГНИЙ ЭЗЭН”-ээр тодруулж аймаг, сумын удирдлагууд шагналыг нь гардуулж хүндэтгэл үзүүлэв. Алтан ишигний эзэн Б.Улам-Өрнөх нь ямаан сүргийг голлон өсгөдөг. Мал маллах сонирхолтой залуусыг малжуулахад анхаардаг байна.
Ханхонгор сум нь 97 мянгат малчинтай, мал сүргийнхээ тоогоор аймагтаа 2 дугаар байрт эрэмблэгддэг. Мал сүргээ өсгөн үржүүлж, ажил хөдөлмөрөөрөө манлайлан АЛТАН ИШИГНИЙ ЭЗЭН болсон Б.Улам-Өрнөхийнхөө гэр бүлд амжилт аз жаргал, эрүүл энхийг ерөөе.
Түүний аав Ж.Батчулуун нь 1995 онд Ханхонгор сумаас төрсөн анхны мянгат малчин болсон бол түүний хүү Б.Улам-Өрнөх нь төрөлх сумаас төрөн гарч буй анхдагч АЛТАН ИШИГНИЙ ЭЗЭН БОЛЛОО.
Баяр хүргэе Алтан ишигний эзэнд