“Эрдэнэс Монгол” ХХК-ийг хоёр жил дараалан “ТОП-100 аж ахуйн нэгж”-ийн нэгээр өргөмжиллөө

2020 оны 05-р сарын 20 өдөр, 16 цаг 04 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
5ec4e13629c9f9.40750441

Монгол Улсын Засгийн газар, Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас “ТОП 100 аж ахуйн нэгж”-ийг өнөөдөр (2020.05.20) тодрууллаа. “Эрдэнэс Монгол” ХХК “ТОП 100 аж ахуйн нэгж”-ийн 25 дугаарт өргөмжлөгдсөн бөгөөд өнгөрсөн онд 16.1 сая.тн коксжих нүүрс, 41 сая.тн зэсийн хүдэр, 6.1 сая.тн эрчим хүчний нүүрс олборлож, 1.1 их наяд төгрөгийг төсөвт төвлөрүүлсэн юм. Монгол Улсын нийгэм, эдийн засагт оруулсан хувь нэмэр, татварт төвлөрүүлсэн үзүүлэлтээр 2018 онд ТОП 100 аж ахуйн нэгжийн 37 дугаар байрт эрэмбэлэгдэж байсан бол энэ жил ийнхүү 25 дугаар байрт бичигдэж, амжилтаа ахиулж байна. Өргөмжлөл, цомыг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Уул уурхай, техник технологийн газрын захирал Б.Элбэгзаяад гардуулан өгчээ.

Шилдэг аж ахуйн нэгжийг шалгаруулахад  Үндэсний аудитын газар, Сангийн яам, Санхүүгийн зохицуулах хороо, Татварын ерөнхий газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар хамтран ажилласан байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх