СЕХ нэр дэвшигчдийн баримт бичиг хүлээн авах ажил үргэлжилж байна

2020 оны 05-р сарын 19 өдөр, 18 цаг 13 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
5ec0f8b9e0d37

Монгол Улсын Их Хурлын 2020 оны сонгуульд нэр дэвшигчдийн баримт бичгийг хүлээн авах ажил үргэлжилж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар нийт 56 бие даан нэрээ дэвшүүлэгчид Сонгуулийн ерөнхий хороонд хуульд заасан баримт бичгээ хүлээлгэн өглөө.

Нэр дэвшигчдийн баримт бичгийг хүлээн авах хуулийн хугацаа 5 дугаар сарын 21-ний өдрөөр дуусгавар болох юм.

Сонгуульд оролцохоор бүртгэгдсэн нам, эвслүүд 5 дугаар сарын 20, 21-ний өдрүүдэд нэр дэвшигчдийнхээ баримт бичгийг ирүүлнэ.

Нэр дэвшигчдийн баримт бичгийг хүлээн авах ажлыг КОВИД-19 вирусын халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөмжийн дагуу зохион байгуулж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх