Нэг өрхийн сарын дундаж бодит нийт орлого өмнөх улирлаас 6.6 хувиар өслөө

2020 оны 05-р сарын 19 өдөр, 16 цаг 17 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
undesnii statistic

Өрхийн нийгэм, эдийн засгийн судалгааны 2020 оны эхний улирлын дүнгээр өрхийн сарын дундаж нийт орлого 1.5 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 248.5 (19.7%) мянган төгрөгөөр, өмнөх улирлаас 133.6 (9.7%) мянган төгрөгөөр, мөн өрхийн сарын дундаж нийт зарлага 1.6 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 228.2 (17.1%) мянган төгрөгөөр, өмнөх улирлаас 120.5 (8.3%) мянган төгрөгөөр өслөө.

Өрхийн сарын дундаж мөнгөн орлого 2020 оны эхний улиралд 1.4 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 235.3 (20.5%) мянган төгрөгөөр өслөө. Үүнд цалин хөлсний орлого 144.3 (23.4%) мянган төгрөгөөр, тэтгэвэр, тэтгэмжийн орлого 38.2 (17.7%) мянган төгрөгөөр өссөн нь нөлөөлжээ.

96835011_2734464243346668_1651204355950379008_n

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх