Хүмүүнлэгийн үйл ажиллагааны чиглэлээрх Засгийн газрын зарим чиг үүргийг Монголын улаан загалмай нийгэмлэгээр гүйцэтгүүлэх гэрээг сунгав

2020 оны 05-р сарын 18 өдөр, 10 цаг 41 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
99289000_140937804208014_41648718776107008_o

Гэрээнд 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Монголын Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин, Монголын улаан загалмай нийгэмлэгийн Ерөнхийлөгч Н.Энхболд нар гарын үсэг зурав.
Монгол Улсын Их Хурал 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Монголын улаан загалмай нийгэмлэгийн Эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталж, “Монголын улаан загалмай нийгэмлэгийн Эрх зүйн байдлын тухай хуулийн дагуу хүмүүнлэгийн чиглэлээр төрдөө нэмэлт хүч болж ажиллах үндэсний хүмүүнлэгийн байгууллага мөн” гэж хуульчилсан билээ.
Монгол Улсын Засгийн Газар 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдөр “Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” 234 дүгээр тогтоол гаргаж, хүмүүнлэгийн чиглэлээрх Засгийн Газрын зарим чиг үүргийг Монголын улаан загалмай нийгэмлэгээр гүйцэтгүүлэх зорилгоор тус нийгэмлэгтэй гэрээ байгуулан ажилласан. Энэ хугацаанд Монголын улаан загалмай нийгэмлэг хүмүүнлэгийн чиглэлээр төрдөө нэмэлт хүч болж ажиллах үүргээ сайн биелүүлсэн хэмээн үзэж гэрээг сунгав. Монголын улаан загалмай нийгэмлэг Төр-Улаан загалмайн хамтын ажиллагааны зөвлөлийг үндэсний болон орон нутгийн түвшинд байгуулан ажиллаж байна.
Тус нийгэмлэг 2016-2020 онд зудад нэрвэгдсэн 18500 өрхөд бэлэн мөнгө, малын эрдэс тэжээлийн багц, өвс, хүнсний багц зэрэг нийт 9,2 тэрбум төгрөгийг тусламж үзүүлсэн байна. Мөн үерт өртсөн 905 өрхөд нийт 705 сая төгрөгийн бэлэн мөнгө, гал тогоо, ариун цэврийн багцын тусламж үзүүлжээ гэж Монгол Улсын Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх