Сонгуулийн ерөнхий хороо нэр дэвшигчдийн баримт бичгийг авч эхэллээ

2020 оны 05-р сарын 18 өдөр, 10 цаг 32 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
сех_large

СЕХ УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд оролцож буй нам, эвслээс нэр дэвшигчдийн баримт бичгийг өчигдрөөс авч эхэллээ.

Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуульд оролцож буй нам, эвслээс болон бие даан нэр дэвшигчдийн баримт бичиг хүлээн авах ажил Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 29.1, 29.2 дахь хэсэгт заасны дагуу өнөөдрөөс ийнхүү эхэлж байна. Одоогоор, 17 бие даан нэр дэвшигч ирснээс баримт бичгийн бүрдэл хангасан 13 хүний баримт бичгийг хүлээн аваад байна.

СЕХ-ны даргын 2020 оны 4 дүгээр сарын 30-ны А/15 дугаар захирамжаар байгуулсан сонгуульд нэр дэвшигчдийн баримт бичгийг хүлээн авч, нягтлан шалгах үүрэг бүхий Ажлын хэсэг сонгуульд нэр дэвшигчдийн баримт бичгийг хуулийн хугацаанд буюу 2020 оны 5 дугаар сарын 21-ний өдрийг дуустал хүлээн авах юм. Ажлын хэсэг нэр дэвшигчдийн баримт бичгийг хүлээн авснаас хойш 5 хоногт багтаан нэр дэвшигчдийн ирүүлсэн баримт бичиг хуулийн шаардлага хангаж байгаа эсэхийг нэг бүрчлэн нягтлан шалгаж, дүнг СЕХ-ны хуралдаанд танилцуулах юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх