Өнөөдрөөс дараах байршилд халуун ус хязгаарлана

2020 оны 05-р сарын 15 өдөр, 13 цаг 43 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
892e91_xaluunus_x974_20180515022445

Өнөөдрөөс нийслэлийн зарим байршилд халаалт хааж, халуун ус хязгаарлан шугам сүлжээний засварын ажлыг эхлүүлнэ.

Тодруулбал, 2020-2021 оны халаалтын улиралд дулаан хангамжийг хэвийн найдвартай хангах зорилгоор “Зайсан дэд бүтэц холбоо” ГҮТББ-ын зайлшгүй хийгдэх техникийн шийдэл хэрэгжүүлэх ажлыг гүйцэтгүүлэх тогтоол гарсан.

Уг тогтоолын хэрэгжилтийг хангах зорилгоор хэрэглэгчдийн халаалт, халуун усыг өнөөдрөөс хязгаарлан зураг төслийн дагуу ажиллахаар болжээ.

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11-р хорооны нутаг дэвсгэрт орших Зайсангийн зүүн талын Дулаан дамжуулах төвөөс дулааны эрчим хүчээр хангагддаг 10 гаруй хотхоны 1700 айл өрхийн дулаан хангамж 2019-2020 оны халаалтын улиралд доголдож, иргэд, хэрэглэгчдээс багагүй гомдол ирсэн байна.

Энэхүү халаалтын горим алдагдсан асуудал нь “Зайсан дэд бүтэц холбоо” ГҮТББ-ын зүгээс хийгдэх байсан техникийн шийдэл хэрэгжүүлэх шугам өргөтгөх ажлуудыг зураг төслийн дагуу хийгээгүйн улмаас үүсчээ.

Тавдугаар сарын 17-29-ний өдрүүдэд дараах байршилд 12 хоног халуун ус хязгаарлаж засвар үйлчилгээ хийж эхэлнэ. Үүнд:

I болон Х хорооллын автозамын урд хэсэг болох Хархорин зах, Эрин, Номин хороолол, Материал импекс, Голден парк хороолол орчмын хэрэглэгчид орно.

Эх сурвалж: УБДС

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх