Удаан хугацааны туршид хэрэглэх шаардлагатай эмийг нийслэлийн 6 эмийн сан иргэдэд тогтмол тасралтгүй олгоно

2020 оны 05-р сарын 15 өдөр, 11 цаг 31 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
em

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас Ковид-19 цар тахлын онцгой байдлын үед иргэдийг удаан хугацааны туршид хэрэглэдэг зарим эмээр тогтмол тасралтгүй хангах зорилгоор эдгээр эмийг борлуулах хүчин чадал бүхий эмийн санг сонгон шалгаруулах ажлыг зохион байгууллаа.
Сонгон шалгаруулалтад нийт 13 аж ахуйн нэгжийн 22 эмийн сан оролцсоноос даатгуулагчдад үйлчлэх хүрээ, байршлыг харгалзан дараахь 4 аж ахуйн нэгжийн нийт 6 эмийн санг шалгаруулж даатгалын гэрээ байгууллаа.
Үүнд :
1. Чингэлтэй дүүрэг МИЭК – Чингэлтэй эмийн сан
2. Сүхбаатар дүүрэг МИЭК – Төв эмийн сан
3. Сүхбаатар дүүрэг Азифарм – Сүхбаатар эмийн сан
4. Сүхбаатар дүүрэг Анхны нахиа эмийн сан
5. Баянгол дүүрэг Гашуунбулаг эмийн сан
6. Баянзүрх дүүрэг Гашуунбулаг фарм эмийн сан
Эдгээр эмийн сангаас иргэд эмчийн жорын дагуу эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлтөөр уналт, таталтын эсрэг, бамбай булчирхайн даавар, түүний эсрэг эм, салга өвчнийг эмчлэх, нүдний чинэрээ эмчлэх зэрэг удаан хугацааны туршид хэрэглэх шаардлагатай эмээ авах боломжтой болно.
Тус эмийн сангууд иргэдэд хэрэгцээт дараахь 40 гаруй худалдааны нэршил бүхий эмээр энэ оны 05-р сарын 01-ний өдрөөс эхлэн иргэдэд үйлчилж эхлэх юм.

Эмийн жагсаалтыг доорх холбоосоор орж үзнэ үү. http://www.emd.gov.mn/%d1%83%d0%b4%d0%b0%d0%b0%d0%bd-%d1%8…/

97153581_672126276685013_4761914272110346240_n 96789225_672126270018347_4291593822527291392_n

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх