ГИХГ-ын албан хаагчид 120 хүнд амьдрал бэлэглэлээ

2020 оны 05-р сарын 12 өдөр, 11 цаг 45 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
96510465_3327153367304464_16766783524438016_o

Гадаадын иргэн, харьяатын газрын албан хаагчид Цус сэлбэлт судлалын үндэсний төвтэй хамтран цус хандивлах өдөрлөгийг 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдөр зохион байгууллаа. Уг арга хэмжээнд төв болон Агаарын замын боомт хариуцсан газрын нийт 40 орчим албан хаагчид сайн дураараа хамрагдаж, цусаа бэлэглэлээ.

Нэг удаа 350-400 грамм цус хандивласнаар гурван хүний амь авардаг гэж үздэг бөгөөд ГИХГ-ын албан хаагчид 120 орчим хүнд амьдрал бэлэглэж байна.

Мөн энэ үеэр тогтмол хугацаанд цусаа бэлэглэдэг зарим албан хаагчдад Цус сэлбэлт судлалын үндэсний төвөөс талархал гардуулсан юм.

Цусны донор болох нь цусны эргэлт сайжрах, цусан дахь холестерины хэмжээ багасах эерэг нөлөөтэйгөөс гадна байнгын цусны донор болсноор зүрх судасны өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, аливаа шарх түргэн эдгэрэх зэрэг олон ашиг тустай аж. Мөн зүрхний шигдээсээр өвчлөх магадлал 30 хувь бага байдгийг шинжлэх ухаан нотолжээ.

97892449_3327153310637803_5298745992533770240_o

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх