Олон улсын хүмүүнлэгийн өдрийг тохиолдуулан Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрыг Улаан загалмай нийгэмлэгийн гишүүн, хүмүүнлэгийн байгууллагаар батламжилсаныг өнөөдөр Улаан загалмайн хорооны дарга Б.Отгонбаяр Онцгой байдлын газрын бие бүрэлдэхүүнд гардуулан өглөө.
Аймгийн Онцгой байдлын газраас Улаан загалмайн хороотой хамтран гамшгаас урьдчилан сэргийлэх чиглэлээр 2019 онд олон талт ажлуудыг зохион байгуулан ажиллалаа. Тухайлбал,
Гамшгийн эрсдэлийг бууруулах даван туулах чадварыг бэхжүүлэх зорилгоор багийн гишүүдтэй хамтран 9 удаагийн өдөрлөг, дадлага сургуулийг зохион байгуулж, 8439 иргэнийг хамруулсан. Мөн Шарын гол, Дархан сумдаас Улаан загалмайн хорооны дэргэд гамшгийн үед ажиллах 60 сайн дурын иргэнийг бэлтгэж, зургаан “Сайн дурын бүлэг”-ийг байгуулсан. “Нэг өрх, нэг байгууллага” аяныг аяныг зохион байгуулж, 415 мянган төгрөгийн хүмүүнлэгийн тусламжийг иргэдэд үзүүлсэн зэргийг дурдаж болох юм гэж Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.