Нийслэлийн Засаг Дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр болон Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд “Төрийн архивын хадгалалт, хамгаалалтын нөхцөлийг хангасан архивын байрны барилгын ажлыг эхлүүлэх”-ээр тусгагдсан.
Үүний хүрээнд Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт төрийн архивын хадгалалт, хамгаалалтын олон улсын стандарт шаардлагад нийцсэн барилгын санхүүжилтийн 1,3 тэрбум буюу 20 орчим хувийг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн 2018, 2019 оны хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн юм.
Барилгын шав тавих ёслолыг 2020 оны 05 дугаар сарын 03-ны өдөр зохион байгуулж, Нийслэлийн Архивын газрын удирдлагууд болон холбогдох албаныхан оролцож барилга угсралтын ажлыг эхлүүлж байна.
Энэхүү цогцолбор барилга баригдсанаар орчин үеийн архивын чиг хандлага, шаардлагад бүрэн нийцсэн хадгалах орчинг бүрдүүлж, хадгаламжийн сангийн нөөц, хүрэлцээг нэмэгдүүлэх, лавлагаа үйлчилгээг түргэн шуурхай олгох ач холбогдолтой юм.
Нийслэлийн архивын цогцолбор барилгын ажил эхэллээ
2020 оны 05-р сарын 07 өдөр, 14 цаг 16 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )