Команд штабын сургуулиар үргэлжилж байна

2020 оны 05-р сарын 06 өдөр, 10 цаг 27 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
J1A9915-6uyzp0fp99mfoygvk2dd8tn3igi6iz7wqtnz99b8pq8

“Ковид-19 халдварт цартахлын  халдварын үеийн харилцан ажиллагаа, хариу арга хэмжээ” сэдэвт  гамшгаас хамгаалах дадлага сургууль штабын дадлага сургуулиар үргэлжилж байна.

 Дадлага сургууль нь коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх хүч хэрэгслийн бэлэн байдлыг дээшлүүлэх, гурван түвшний удирдлагыг нягтруулах, салбар дундын хамтын ажиллагааг уялдуулан зохицуулах, онцгой нөхцөл байдлын үеийн хариу арга хэмжээний тактикийг боловсронгуй болгох зорилготой юм.

  Тиймээс  Улсын онцгой комисс, УОК-ын Шуурхай штаб, ЭМЯ, БСШУСЯ, ХХААХҮЯ, ЗТХЯ, ГХЯ, ЗХЖШ, ОБЕГ,  МХЕГ, ЦЕГ, ХХЕГ, ГЕГ, Гамшгаас хамгаалах улсын албад болон МУЗН, НҮБ-ын Суурин зохицуулагч, салбар кластеруудын төлөөлөл коронавирусын тохиолдол илэрсэн онцгой нөхцөл байдал үүссэн нөхцөл байдлыг үнэлэх цагийн байдлын дагуу ажиллаж байна.

  Төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагуудын “Шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төв”-үүд Улсын онцгой комиссын Шуурхай штабтай цахимаар холбогдож, дадлага сургуульд оролцож байгаа юм гэж Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх