Коронавирусний тархалтын нөхцөл байдлын талаар ЭМЯ-наас өнөөдөр /2020.05.02/ ээлжит мэдээлэл хийлээ.
Монгол Улсад коронавируст “Ковид-19” халдварын тохиолдол нэгээр нэмэгдэж, нийт батлагдсан тохиолдлын тоо 39 боллоо.
-2020.04.30-нд Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн 281 хүнээс 1 нь “Ковид-19” халдвартай болох нь батлагдсан байна.
-ХӨСҮТ-ийн 2 лаборатори, Дархан-Уул аймгийн салбар 1, Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн 1 лабораторид нийт 350 сорьцонд (PCR) шинжилгээ хийжээ. Үүнд:
-ХӨСҮТ-д тусгаарлагдсан 25 хүн,
-Дорноговь аймгийн Замын-Үүд суманд тусгаарлагдсан 6 хүн,
-Баян-Өлгий аймагт тусгаарлагдсан 2 хүн,
-Алтанбулаг боомтоор ирсэн ачаа тээврийн 25 жолооч,
-Дорноговь аймаг, Улсын Нэгдүгээр төв эмнэлэг болон Багануур, Баянгол, Налайх, Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгүүдээс тандалт, судалгааны зорилгоор цуглуулсан 26 сорьцонд халдвар илрээгүй.
-Улсын Хоёрдугаар төв эмнэлэгт 280 ор дэлгэн, бэлтгэл ажлаа хангажээ.
-Бельги улсын Франкфурт хот руу нисэх онгоцны 1 зорчигчид “Ковид-19” халдвар илрээгүй байна.