Цахим ажил хаялт, эзэнгүй багаж хэрэгслийн жагсаал болно

2020 оны 04-р сарын 30 өдөр, 14 цаг 21 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
94883636_1133513830318558_3755553763360768000_n

Маргааш 5 дугаар сарын 1, дэлхий нийтээр энэ өдрийг Олон улсын Хөдөлмөрчдийн эв санааны нэгдлийн өдөр болгон тэмдэглэсээр ирсэн түүхтэй. Анх 1886 оны 5 сарын 1-нд АНУ, Канадын үйлдвэрүүд олныг хамарсан жагсаал хийж, анх удаа ажлын найман цагтай байхыг шаардан тэмцэж байжээ.

Энэ өдрөөс хойш 134 жилийн дараа 2020 оны 5 дугаар сарын 1-ний өдрийг МҮХАҮТ-аас “Ажлын байрны өдөр” болгон зарлаж COVID-19 вирусээс үүссэн эдийн засагт хямралыг хувийн хэвшлийнхэн, төр засагтай хамтран даван туулахыг уриалж “Монголын ажилтай иргэдийн төлөө нэгдэцгээе” цахим жагсаалыг интернэт орчинд болон “Эзэнгүй багаж хэрэгслийн жагсаал”-ыг Сүхбаатарын талбайд зохион байгуулах гэж байна.

Цахим жагсаалд оролцож буй бизнес эрхлэгчид, ААН-үүд ажлын байран дээрээ “Пикет” буюу ажлын байран дахь ажил хаялтыг 5-р сарын 1-ний өглөө 9:30-10:15 цагийн хооронд зарлаж оролцоно. Өөрсдийн бизнест тулгарч буй асуудлаа LIVE-аар мэдэгдэх, албан ёсны цахим хуудас, фэйсбүүк хуудсаараа уриалга, уриа лоозон барьсан зургаа нийтлэх гэх мэтээр ямар ч хэлбэрээр нэгдэх боломжтой.

Мөн  өдөр 8:30-17:00 хооронд Сүхбаатарын талбайд болох “Эзэнгүй багаж хэрэгслийн жагсаал”-д хоосон сандал, оёдлын машин, компьютер, барилгын малгай, ажлын хантааз, алх хадаас зэрэг багаж хэрэгслүүд тавигдаж,  COVID-19 цар тахлын үед ажлын байрны цомхотголд орсон, ажлаасаа халагдсан хүмүүсийн дуу хоолойг илэрхийлж, эдийн засгаа эрчимжүүлэх, ажлын байрыг хадгалах дорвитой арга хэмжээ авахгүй бол эзэнгүй багаж хэрэгслүүд энэ мэтээр нэмэгдсээр байхыг төр засаг, нийгэмд сануулах юм.

95460687_160766675341320_6149807278498250752_n

Энэхүү цахим жагсаалын гол зорилго нь:

  1. Төр хувийн хэвшил эдийн засгийн хямралыг ХАМТЫН ХҮЧЭЭР ДАВАХ
  2. Эдийн засгийг эрчимжүүлэх төлөвлөгөө гаргаж хэрэгжүүлэх ТҮР ХОРОО ЯАРАЛТАЙ БАЙГУУЛАХ
  3. Хувийн хэвшил, ААН, мэргэжлийн холбоод ЭВЛЭЛДЭН НЭГДЭХ

Мөн МҮХАҮТ-аас дэвшүүлж буй Эдийн засгийг эрчимжүүлэх саналыг 2020 оны сонгуульд нэр дэвшихээ зарласан бүх намын ЕНБД нарт хүргүүлнэ.  Энэхүү саналыг намууд мөрийн хөтөлбөрт тусган хэрэгжүүлбэл 2025 он гэхэд Монгол Улсын эдийн засаг 2 дахин өсөх боломжтойг тооцоо судалгаагаар уг саналд тусгаад байна.

Одоогоор цахим жагсаалд нэгдэхээ МҮХАҮТ-ын гишүүн болон гишүүн бус 500 гаруй ААН мэдэгдэж ажлын байранд хэрэглэдэг багаж хэрэгслүүдээ нийлүүлж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх