ХӨСҮТ-д 150 ор дэлгэж, тусгай үүргийн онгоцоор ирэх иргэдийг хүлээн авахаар бэлэн байдлыг хангажээ

2020 оны 04-р сарын 30 өдөр, 11 цаг 08 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
94934060_2619166418328694_5249941080853446656_n

Коронавирусний тархалтын нөхцөл байдлын талаар ЭМЯ-наас өнөөдөр /2020.04.30/ ээлжит мэдээлэл хийлээ.

Монгол Улсад коронавируст “Ковид-19” халдвар болон сэжигтэй тохиолдол нэмж бүртгэгдээгүй.
-2020.04.29-нд ХӨСҮТ болон Дархан-Уул аймгийн салбар лабораторид нийт 163 (PCR) шинжилгээ хийжээ. Үүнд:
-ХӨСҮТ-д тусгаарлагдсан 12 хүн,
– Дорноговь аймагт тусгаарлагдсан 31 хүн,
-Замын-Үүд суманд тусгаарлагдсан 1 хүн,
-Алтанбулаг боомтоор ирсэн 31 жолооч,
-Ажиглах байруудад тусгаарлагдсан 43,
-Өвөрхангай аймаг, Багануур дүүргийн нэгдсэн эмнэлгээс тандалт, судалгааны зорилгоор цуглуулсан 46 сорьцонд халдвар илрээгүй.
-ХӨСҮТ-д 73 хүн ажиглалт, тандалт судалгаа, шинжилгээ эмчилгээнд хамрагдаж байна.
-Мөн тус эмнэлэгт 150 ор дэлгэж, тусгай үүргийн онгоцоор ирэх иргэдийг хүлээн авахаар бэлэн байдлыг хангажээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.