Монголд суугаа Түвд иргэд хандивын аянд нэгдлээ

2020 оны 04-р сарын 29 өдөр, 17 цаг 14 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
94798395_133501048285023_4016085629132603392_o

Өнөөдөр Монгол Улсад суугаа 23 Түвд иргэн Улсын Онцгой комисст 26 сая төгрөгийн хандив өргөлөө.
Хандив өргөсөн иргэдийг төлөөлөн IX Богд Жавзандамба хутагтын хүү Түгсрай Ренбүчи болон Лам Кунгаа нар Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга Ө.Энхтүвшинд хандивыг хүлээлгэн өгсөн юм.
Тэрээр уулзалтын үеэр “Өнөөдөр Дээрхийн Гэгээнтэн Далай ламын сүлд өдөр тохиож байна. Энэ өдрийг тохиолдуулан бид Монгол улсын засгийн газар, Улсын онцгой комиссын хэрэгжүүлж буй үйл ажиллагаанд чин сэтгэлийн талархал дэвшүүлэн хандив өргөж байна. Монгол улсаар бид бахархаж байна” гэсэн юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх