Хувийн хэвшлийн бүх ААН, ажилчдыг НДШ-ээс чөлөөлнө

2020 оны 04-р сарын 29 өдөр, 14 цаг 19 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
3acdf89bf6bb7b6a925fc421700d4e54e8e267d7

Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай хууль, хуулийг хэрэгжүүлэх журмын талаар өнөөдөр Төрийн ордонд мэдээлэл өглөө.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, МАОЭХ-ны дэд ерөнхийлөгч Х.Ганбаатар, МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин нар хамтран ийнхүү мэдээлэл хийсэн юм.

Сайд С.Чинзориг  “Засгийн газраас коронавирусийн халдвартай онцгой нөхцөл байдлын үед эдийн засгийг эрчимжүүлэх, ажил олгогч нарыг дэмжих, ажлын байрыг хадгалах, ажилчдын нийгмийн хамгааллыг саяжруулж, орлогыг дэмжих чигүлэлийн багц арга хэмжээг хэрэгжүүлж байгаа. Энэ багц арга хэмжээний хүрээнд УИХ-аас хууль баталж, Засгийн газраас холбогдох журмыг нь баталж, дөрөвдүгээр сарын 1-нээс аравдугаар сарын 1-н хооронд НДШ-ээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалаас дэмжлэг үзүүлэх тухай хууль батлагдсан. Энэ хууль дөрөвдүгээр сарын 1-нээс аравдугаар сарын 1-н хооронд хэрэгжинэ. Хувийн хэвшлийнхэн энэ хуульд бүрэн хамаарна. Мөн гадаадын хөрөнгө оруулалттай ААН-үүд болон төрийн болон төрийн бус их сургуулийн багш ажилтнууд хамрагдах юм.  Төрийн бус байгууллагынхан бас энэхүү хуулийн хүрээлэнд хамаарч НДШ-ээс 6 сарын хугацаатай чөлөөлөгдөнө.

НДШ-ээс чөлөөлөхөд

  • Хувийн хэвшлийн бүх аж ахуйн нэгж, тэдгээрт ажиллаж байгаа даатгуулагч;
  • Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, тэдгээрт ажиллаж байгаа даатгуулагч;
  • Төрийн болон хувийн хэвшлийн бүх их, дээд сургууль, тэдгээрт ажиллаж байгаа даатгуулагч;
  • Төрийн бус байгууллага, тэдгээрт ажиллаж байгаа даатгуулагч нар бүрэн хамрагдана.

Хууль болоод Засгийн газрын журмыг хэрэгжүүлэхтэй холбоотой хоёр зүйл дээр ойлголтоо нэгтгэж, байр сууриа илэрхийлж байна. Үүнд:

  • Коронавируст халдвар /СОVID-19/-ын онцгой нөхцөл байдал үүссэнтэй холбогдуулан бүх аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагааг доголдож, орлого нь буурсанд тооцно.
  • Аж ахуйн нэгж, байгууллага нь хөдөлмөрийн болон ажил гүйцэтгэх, хөлсөөр ажиллах гэрээгээр ажилтныг ажиллуулж байгаа бол ажлын байрыг хадгалж байгаа гэж тус тус үзнэ.

Мөн Сайн дураар даатгуулагчийн чөлөөлөгдөх нийгмийн даатгалын шимтгэлийн нэг сарын хэмжээ нь 56,700 төгрөг байна. Аж ахуйн нэгж, байгууллага, даатгуулагчийн 2020 оны 4-9 дүгээр сарын урьдчилан төлсөн нийгмийн даатгалын шимтгэлийг буцаан олгоно. Аж ахуйн нэгж, байгууллага нь нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн cap бүрийн тайланг дараа сарын 5-ны өдрийн дотор цахимаар харьяа нийгмийн даатгалын байгууллагад ирүүлнэ” гэв.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх