Автозам засварын үеэрх нийтийн тээврийн үйлчилгээний төлөвлөлт

2020 оны 04-р сарын 28 өдөр, 13 цаг 48 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
94580712_228381485116017_5166676160498630656_n_20200428122011

Зам, тээврийн хөгжлийн сайдын 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн “Авто зам хаах, чиглэл өөрчлөх тухай” А/83 дугаар тушаалаар Улаанбаатар-Дархан чиглэлийн 204.11 км хатуу хучилттай авто замын их засвар, шинэчлэлтийн ажил эхэлж байгаатай холбогдуулан 2020 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Эмээлтийн тойргийн Баруун түрүү чиглэлийн зорчих хэсгийн эгнээг тус авто замыг улсын ашиглалтад оруулах хүртэлх хугацаанд хааж засварын ажлыг хийж гүйцэтгэхээр шийдвэрлэсэн байна.

Иймд авто замын ажил хийгдэх явцад нийтийн тээврээр зорчигч иргэд та бүхэн 2020 оны 04 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн доорх зураглалын дагуу зорчилтоо төлөвлөнө үү.

Нийтийн тээврийн үйлчилгээтэй холбоотой санал, хүсэлтийг тус газрын 70044040 дугаарын утсаар тогтмол хүлээн авч, шуурхай шийдвэрлэнэ.

НИЙТИЙН ТЭЭВРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАЗАР

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх