ОХУ-аас ирсэн нэг оюутнаас “Ковид-19” халдвар илэрч, нийт батлагдсан тохиолдол 36 боллоо

2020 оны 04-р сарын 24 өдөр, 11 цаг 36 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
eruul mendiin yam

Коронавирусний тархалтын нөхцөл байдлын талаар ЭМЯ-наас өнөөдөр /2020.04.24/ ээлжит мэдээлэл хийлээ.

-Монгол Улсад коронавируст “Ковид-19” халдварын батлагдсан тохиолдлын тоо нэгээр нэмэгдэж, нийт 36 боллоо.

– Тухайн тохиолдол нь ОХУ-ын Москва хотын Төмөр замын дээд сургуулийн оюутан бөгөөд Алтанбулагийн боомтоор ирж, ХӨСҮТ-д ганцаарчлан тусгаарлагдсан байжээ. Тусгаарлалтын 13 дахь хоног дээр гурван удаагийн давтан шинжилгээ хийхэд “Ковид-19” халдвар илэрсэн байна.
-ХӨСҮТ-д эмчлүүлж байсан Турк улсын нэг иргэн эдгэрч эмнэлгээс гарсан бөгөөд дараагийн шатны ажиглалт, тусгаарлалтад шилжсэн байна.
-2020.04.23-нд Дархан-Уул аймгийн лабораторид хийсэн шинжилгээ буюу:
– Алтанбулагийн боомтоор ирсэн олон улсын ачаа тээврийн 47 жолооч,
-Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан 2 иргэний шинжилгээнд халдвар илрээгүй байна.
-Улсын хэмжээнд тусгаарлах байруудад 958 хүн ажиглалтад байгаа бөгөөд өчигдөр 32 хүн нэмэгдэж, 29 хүн гэрийн тусгаарлалтад шилжсэн байна.

Эх сурвалж: #ЭМЯ

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.