Орой идсэн ч жин нэмэхгүй хоол хүнс

2020 оны 04-р сарын 23 өдөр, 14 цаг 57 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
241mufsmallzuw24105-600x433

Ногооны нухаш

Бүх төрлийн ногооны нухаш нь биеийн эсэргүүцэл сайжруулах, амин дэмээр хангах чухал үүрэгтэй байдаг. Тэр дундаа мөөг, амтат чинжүү, лууван, байцаа зэргийг түгээмэл хэрэглэх нь зүйтэй. Үнэхээр амттай, өег, дээр нь таргалуулахгүй гэхээр сайхан байгаа биз.

Тоор жимс

Тоор бол амин дэмээр баялаг учраас ямар ч үед идэхэд тохиромжтой амтат жимс юм. Ихэвчлэн хүүхэд багачууд идэх дуртай байдаг шүү дээ. Элдэв химийн бордоо, бодис ордоггүй тул дархлаа сайжруулах, өсөлт дэмжих үйлчилгээтэй.

Нарийн ногоонууд

Бүх төрлийн нарийн ногоонууд болох ногоон сонгино, халиар, жууцай, шанцай, сармисны гол гэх мэт ногоонууд хоолыг үнэхээр сайхан амттай болгохоос гадна, эрүүлжүүлэн тураах, биеийн эсэргүүцэл сайжруулах ашиг тустай байна.

Лийр

Лийр жимс нь үнэхээр амттай, шүүслэгээс гадна идэхэд маш өег юм. Өлссн үедээ нэг ширхэг лийр идэхэд цатгалдах мэдрэмж төрж, хоолны дуршил бууруулдаг ажээ. Илчлэг багатай, амин дэм ихтэй жимснүүдийн нэг юм.

Мөөг

Мөөг нь хоолыг маш сайхан амттай болгохоос гадна, жин барьж байгаа хүмүүст ихээхэн тустай хүнсний ногоо юм. Ходоод, гэдэсний хэвийн үйл ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэдэг бөгөөд биеийн дархлааг эрс сайжруулдаг байна.

Загасны мах

Загасны мах бусад махыг бодвол илчлэг бага, дээр нь мөн амин дэмээр баялаг юм. Тиймээс ихэвчлэн жингээ барьж байгаа хүмүүс болон бага насны хүүхдэд илүүтэй тохиромжтой. Учир нь загасны мах өсөлтийг дэмжиж, хүүхдийн дархлааг сайжруулдаг байна.

Байцаа

Бидний өдөр тутамдаа идэж хэрэглэдэг байцаа нь В амин дэмээр баялаг. Мөн хоолыг илүү амттай болгож, тураах үйлчилгээтэй. Охид бүсгүйчүүд байцааг жигнэж идэх дуртай байдаг. Энэ нь жингээ хасаж буй хүмүүст төсөөлшгүй үр дүн авчирдаг юм.

Киви

Жимсний хаан гэгддэг киви С витаминаар баялаг, жин хасах, арьсыг гэрэлтсэн өнгөлөг болгох өндөр үйлчилгээтэй. Биеийн илүүдэл өөхийг эрчимтэй хайлуулж, ходоод гэдэсний үйл ажиллагааг тэнцвэржүүлдэг.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх