Монгол Улсад коронавируст “Ковид-19” халдварын сэжигтэй болон батлагдсан тохиолдол нэмж илрээгүй байна.
04.21-нд батлагдсан тохиолдол болох олон улсын тээврийн жолоочийн ойрын хавьтал болох Сэлэнгэ, Дархан-Уул аймагт тусгаарлагдсан 26 хүний шинжилгээний хариу “сөрөг” гарч, коронавирусын халдвар илрээгүй байна.
-ХӨСҮТ-д 159 хүн эмчилгээ, шинжилгээ, хяналт, тандалт, судалгаанд хамрагдаж байгаа бөгөөд хөдөө орон нутгаас тандалтын зорилгоор цуглуулсан 17 сорьцонд халдвар илрээгүй байна.
-Дархан-Уул аймагт зохион байгуулсан ХӨСҮТ-ийн салбар лабораторийн үйл ажиллагааг эхлүүлэн, нарийн мэргэжлийн лабораторийн ажилтнууд томилолтоор ажиллаж буй бөгөөд ОХУ-аас Алтанбулагийн боомтоор ирж буй тээврийн жолооч нарт хяналт тавьж байна.
-Мөн Ховд, Дорнод аймагт салбар лабораторийн үйл ажиллагааг эхлүүлэхэд бэлэн болсон тул хилийн хойд хязгаарыг хяналтандаа авахаар бэлтгэж байна.
-Улсын хэмжээнд тусгаарлах байруудад 1249 хүн ажиглалтад байгаа бөгөөд өчигдөр есөн хүний тусгаарлалтын хугацаа дуусч, гэрийн тусгаарлалтад шилжсэн байна.
Эх сурвалж: #ЭМЯ