БЗД-ийн ногоон бүс орчмоор хөдөлгөөнт эргүүл ажиллаж байна

2020 оны 04-р сарын 23 өдөр, 11 цаг 13 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
94618564_3001115466671104_3079706248057192448_n

Хуурайшилтын үе эхэлж байгаатай холбогдуулан Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсээс ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүллээ. Урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд дүүргийн Онцгой байдлын хэлтсийн албан хаагчид ногоон бүсийн байгаль хамгаалагч нартай хамтран дүүргийн ногоон бүсэд  хөдөлгөөнт эргүүлийг  04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлүүлсэн билээ.

Мөн  хаврын  хуурайшилтын улиралд ойн сангаас мод бэлтгэх, ойн дагалдах нөөцийг ашиглах, зугаалах, аялал зугаалгаар явах болон бусад үйл ажиллагааг гуравдугаар сарын 20-ны өдрөөс зургаадугаар  сарын 10-ны хооронд хориглосон байдаг. Иймд иргэд та бүхэн хориглосон хугацаанд ногоон бүсэд аялж зугаалахгүй байхыг анхаарна уу хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх