Коронавирусний тархалтын нөхцөл байдлын талаар ЭМЯ-наас өнөөдөр /2020.04.22/ ээлжит мэдээлэл хийлээ.
– Энэ сарын 21-нд “Ковид-19” халдвартай болох нь батлагдсан буюу олон улсын ачаа тээврийн /TIR/ жолоочийн ойрын хавьтал бүхий 24 хүнийг ХӨСҮТ-д шинжилгээнд хамруулсан байна.
– Тэдгээрээс нэг хүний давтан шинжилгээ буюу тухайн жолоочийн гэр бүлийн хүнд “Ковид-19” халдвар илэрчээ.
– Монгол Улсад коронавируст халдварын сэжигтэй тохиолдол нэмж бүртгэгдээгүй бөгөөд нийт батлагдсан тохиолдлын тоо 35 болсон байна.
– Нийт батлагдсан тохиолдлын найм нь эдгэрч эмнэлгээс гарсан бол, өдгөө 27 хүн ХӨСҮТ-д эмчилгээ, шинжилгээ, хяналт, тандалт, судалгаанд хамрагдаж байгаа юм.
– 2020.04.21-нд ХӨСҮТ-ийн хоёр лабораторид хийсэн 330 шинжилгээ буюу:
– 04.08-нд Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн 281 хүн /давтан/,
– Чингэлтэй, Сүхбаатар, Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэг, Эрүүл мэндийн төвөөс тандалт, судалгааны чиглэлээр цуглуулсан 25 сорьцонд халдвар илрээгүй байна.
– Улсын хэмжээнд тусгаарлах байруудад 1222 хүн ажиглалтад байгаа бөгөөд өчигдөр 43 хүний тусгаарлалтын хугацаа дуусч, гэрийн тусгаарлалтад шилжсэн байна.
Эх сурвалж: #ЭМЯ