Баянзүрх дүүргийн Засаг даргын 2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн ‘’Эдийн засгийн хөгжил’’-тэй дүүрэг зорилтын хүрээнд дүүргийн Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын төв ОНӨААТҮГ-аас гэр хороолол дундах шороон замыг хусч, тэгшлэх ажлыг энэ сарын 16-ны өдрөөс эхлүүлсэн.
Тэгвэл өнгөрсөн хугацаанд дүүргийн Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын төв ОНӨААТҮГазар нь дүүргийн 2, 24 дүгээр хорооны гэр хороолол дундах зам засварын ажлыг хийж гүйцэтгээд байна. Тодруулбал, 2 дугаар хорооны 1а, 1б хэсэг 3, 4-р гудамж, хорооны төв болон 5-р хэсгийн 5-р гудамжны нийт 4.230 м.кв зам талбайг хусч тэгшиллээ. Түүнчлэн 24 дүгээр хорооны Жаргалантын 1, 2, 3, 4, 5 дугаар хэсэг, Жаргалантын 10-р гудамж мөн Овоотын 7,8 дугаар хэсгийн нийт 3.720 м.кв талбайн зам засварын ажлыг хийж гүйцэтгээд байна.
Өнөөдрийн байдлаар иргэдийн ая тухтай, таатай орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэхийн тулд нийт 7.950 м.кв талбайн явган хүний болон авто машины замыг хусч, тэгшлэв хэмээн Баянзүрх дүүргийн Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.
geriin horoolliinhon bas oorsdoo hiih umaa hiimeer umaa…neeh navsaisan yu hiij suudag um be, saihan bolgood goe amdarch baigaa hymyys baina shdee