“Эрдэнэс Монгол” ХХК-ийн санаачилгаар ЦЕГ, Юнител компанитай хамтран хэрэгжүүлж буй “Бид нэг амьтай шүү” аянд “Эрдэнэс Тавантолгой” ХК нэгдэж, дэмжин ажиллахаа мэдэгдлээ. Жолооч нарын аюулгүй байдлыг хангах, коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэхэд зориулан зохион байгуулалтын зарим ажил хэрэгжүүлэхээ компанийн зүгээс албан ёсоор мэдэгдсэн юм. Тухайлбал, жолооч нарын нүүрс ачих хуваарьт өөрчлөлт оруулах, олноор нь нэг дор цуглуулахгүй байх, амны хаалт, гар ариутгагч зэргээр ханган ажиллах юм.
“Эрдэнэс Таван толгой” ХК “Бид нэг амьтай шүү” аянд нэгдлээ
2020 оны 04-р сарын 17 өдөр, 19 цаг 02 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )