Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн 47 дугаар гудамжинд иргэн Г-ийн 5 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг иргэн 04.16-ны өдрийн 17:19 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 3.5 км замыг туулан 17:23 цагт очиж 15 минут ажиллаж унтраасан. Тус гал түймэрт иргэн Б /39 настай, эрэгтэй/ өртөж нас барсаныг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст шилжүүлэн өгсөн.
39 настай, эрэгтэй галд өртөж, нас баржээ
2020 оны 04-р сарын 17 өдөр, 10 цаг 14 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
yagaad nasand hyrsen er hyn gerees garch amia avarch chadahgui bainaa,