Аж, ахуйн нэгж, байгууллагууд хандивын аянд нэгдлээ

2020 оны 04-р сарын 16 өдөр, 10 цаг 41 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
DSC8082-6upbsbyu2qa43rxj81clujrxsse1ukrxzey74og2h4w

Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор “Засгийн газрын байруудын нийтлэг үйлчилгээний газар”-ын хамт олноос 5 000 000 сая төгрөгийн өртөг бүхий нэг удаагийн амны хаалт, Япон улсаас хүнсний бүтээгдэхүүн импортлодог “Nabeya” ХХК-аас 10 сая төгрөгийн үнэ бүхий хүнсний бүтээгдэхүүнийг өнөөдөр Улсын Онцгой комисст хүлээлгэн өглөө.

  Мөн “Монгол Фарм” ХХК-аас үүрэг гүйцэтгэн ажиллаж байгаа алба хаагчдын дархлааг дэмжих зорилгоор нийгмийн хариуцлагынхаа хүрээнд 5 400 000  төгрөгийн  үнэ бүхий 270 ширхэг “Назоферон” хамрын цацлагыг гардууллаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх