Ахмад дайчин Ч.Ишдовдон гуайд Аугаа их Эх орны дайны ялалтын 75 жилийн ойн медалийг гардууллаа

2020 оны 04-р сарын 16 өдөр, 10 цаг 33 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
a98314b9c160e0e01c4feb875ae2ee0a

Энэ оны тавдугаар сарын 9-ний өдөр Аугаа их Эх орны дайнд ялалт байгуулсны 75 жилийн ой тохионо. Тус түүхэн өдрийг тохиолдуулан ОХУ-ын Ерөнхийлөгчийн 2019 оны зургадугаар сарын 13-ны зарлигаар Аугаа их Эх орны дайны ялалтын 75 жилийн ойн медалийг Дундговь аймгийн Баянжаргалан сумын харьяат, Ахмад дайчин Чогсомын Ишдовдон гуайд олгохоор шийдвэрлэснээр ОХУ-аас Монгол улсад суугаа Элчин сайдын яамны Нэгдүгээр нарийн бичгийн дарга Мерген Владимирович Джеваков гардуулан өглөө.

Ахмад дайчин Ч.Ишдовдон гуай 1943 онд 20 настайдаа хөтөлгөө морьтой цэргийн албанд татагдан Зөвлөлт-Японы дайны хүнд, бэрх жилүүдэд Орос ах нартай мөр зэрэгцэн өөрийн амь насыг үл хайхран тулалдсаар, 1947 онд цэргээс халагдаж, эх орон, ижий аавдаа иржээ. Бидний очих үеэр өдгөө 97 настай тэрээр дайны он жилүүдийн тухай өчигдөрхөн болсон мэт хүүрнэн, мөр зэрэгцэн тулалдаж явсан нөхдөө санан дурсаж, хоолой зангируулан суусан билээ.

Түүнчлэн Дундговь аймгийн ахмад дайчин Сайнцагаан сумын харьяат Эрэнгийн Лувсанравдан, Дэрэн сумын харьяат Намсрайн Пүрэвжалба болон Зөвлөлтийн улаан армид сэтгэлийн бэлэг, тусламж хүргэж өгч байсан Фронт хэмээн алдаршсан Сайхан-Овоо сумын харьяат Сүрэнхорын Цэгмид гуай нарт энэхүү шагналыг гардуулах юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх