Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын нэгдүгээр багийн “Ногоон хотхон” хорооллын 103 дугаар таван давхар байрны дээврээс эмэгтэй хүн үсрэх гэж байна гэсэн дуудлагыг дөрөвдүгээр сарын 14-ний өдрийн 15:48 цагт хүлээн авсан.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид 15:51 цагт очиж, таван минут ажиллаж, тус аймгийн Эрдэнэцагаан сумын иргэн 21 настай эмэгтэй М-г эсэн мэнд буулгаж, эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгчээ.