СOVID-19 халдварын цаг үеийн асуудлаар Эрүүл мэндийн яамнаас өнөөдрийн /2020.04.14/ ээлжит мэдээллээ хийлээ.
Монгол Улсад гаднаас зөөвөрлөгдөж ирсэн буюу коронавируст “Ковид-19” халдварын нийт батлагдсан тохиолдлын тоо 30 боллоо.
-Тухайлбал, ОХУ-аас эх орондоо ирсэн 282 иргэнээс сэжигтэй тохиолдлын ойрын хавьтал болох 30 хүнд шинжилгээ хийхэд 13 нь “Ковид-19” халдвартай болох нь батлагджээ.
-Эдгээр иргэд нь 19-23 насны оюутнууд бөгөөд заримд нь 1-2 төрлийн шинж тэмдэг илэрсэн бол, ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй хүн ч байгаа аж.
-Тухайн иргэдийн 12 нь Улаанбаатар хотод, үлдсэн нэг нь Дархан-Уул аймагт тусгаарлагдсан бөгөөд өдгөө ХӨСҮТ-д авчирч тусгаарлах ажлыг зохион байгуулж байна.
-ХӨСҮТ-д эмчлүүлж байсан нэг иргэн эдгэрч, өчигдөр эмнэлгээс гарсан бөгөөд ийнхүү нийт батлагдсан тохиолдлын 5 нь эдгэрч, 25 хүн эмчилгээ, шинжилгээ, хяналт, тандалтанд хамрагдаж байна.
– 2020.04.13-нд ХӨСҮТ-ийн хоёр лабораторид хийсэн 502 шинжилгээ буюу:
-БНСУ-аас ирсэн 260,
– ОХУ-аас ирсэн 149,
– ХӨСҮТ-д тусгаарлагдсан 17,
-Дархан-Уул аймагт тусгаарлагдсан 44,
-Тандалт, судалгааны чиглэлээр сорьц цуглуулсан 19 хүний шинжилгээнд халдвар илрээгүй байна.
Эх сурвалж: #ЭМЯ