Иргэн, хуулийн этгээдэд ТҮЦ машинаар үзүүлж буй 28 төрлийн лавлагаа, тодорхойлолт нь 2020 оны 04 сарын 15-ны өдрөөс эхлэн Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын 2019 оны 84 дүгээр тушаалаар батлагдсан Төрийн мэдээллийн сангаас гарах лавлагаа, тодорхойлолтын нэгдсэн маягтын дагуу энгийн цаасан дээр хэвлэгдэх болсныг үүгээр мэдэгдье!
ТҮЦ машинаас гарсан лавлагаа, тодорхойлолтын зүүн доод буланд байрлах QR кодыг уншуулж үнэн зөв байдлыг шалгах боломжтой болно гэж Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас мэдэгдлээ.